Нийт монгол улсад мөрдөгдөж байгаа стандартын жагсаалт
    Бүгдийг харах
    Бүгдийг хураах
    Худалдаж авах
Стандартын төрөл : 13.100   Хөдөлмөрийн аюулгүй байдал. Үйлдвэрийн эрүүл ахуй
Хамаарагдах стандартууд

4996
Стандартын тухай тайлбар :

Энэ стандартаар гэрэлтүүлгийн ангилал, эрүүл ахуйн шаардлага, хэмжих арга, тэдгээрт тавигдах шаардлагыг тогтооно.

Энэ стандарт нь бүх төрлийн тээврийн хэрэгсэл, өөрөө явагч машин, механизм болон гадна талбайн ажлын байранд хамаарахгүй.




Хайх түлхүүр үгс : Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Ажлын байрны гэрэлтүүлгийн норм, хэмжих аргад тавигдах ерөнхий шаардлага
12.0.001
Стандартын тухай тайлбар :

Энэ стандарт нь улс ардын  аж ахуйн бүх салбарт хөдөлмөрийн хуулиар зохицуулахаас бусад асуудалд хамаарах ба хөдөлмөр  хамгааллын стандартын системийн үндсэн дүрмийг тогтооно.




Хайх түлхүүр үгс : Хөдөлмөр хамгааллын стандартын систем. Үндсэн дүрэм. Системийн бүтэц.
12.0.002
Стандартын тухай тайлбар :

Энэ стандарт нь хөдөлмөр хамгааллын холбогдолтой нэр томьёо, тодорхойлолтын үндсэн ойлголтуудыг тогтооно.

 

 

Энэ стандартаар тогтоосон нэр томьёог улс ардын аж ахуйн нийт салбарт хэрэглэж буй бүх төрлийн баримт бичиг, шинжлэх ухаан техник,  сургалтын  болон лавлах, ном хэвлэлд  албан ёсоор хэрэглэвэл зохино.

 

 




Хайх түлхүүр үгс : Хөдөлмөр хамгааллын стандартын систем. Нэр томьёо, тодорхойлолт.
12.0.005
Стандартын тухай тайлбар :

Энэ стандарт нь хөдөлмөрийн нөхцлийн холбогдолтой ангилал, нэр томьёо, тодорхойлолтын үндсэн ойлголтыг тогтооно. Энэхүү стандартаар тогтоосон  ангилал, нэр томьёог улс ардын аж ахуйн нийт салбарт хэрэглэж буй бүх төрлийн баримт бичиг, шинжлэх ухаан - техникийн болон сургалтад  ашиглах ном, хэвлэл, лавлахад албан ёсоор хэрэглэнэ.

 

 

Стандартад заасан ойлголтын утгыг алдагдуулахгүйгээр тодорхойлолтын хэлбэрийг өөрчилж болно.




Хайх түлхүүр үгс : Хөдөлмөр хамгааллын стандартын систем.Хөдөлмөрийн нөхцөл, түүний хүчин зүйлийн ангилал.Нэр томьёо, тодорхойлолт
12.0.006
Стандартын тухай тайлбар :

Энэ стандарт нь улс ардын аж ахуй, үйлдвэрлэлийн салбарт хөдөлмөр хамгааллын салбарт хэмжилзүйн хангалтын дүрэм, ажлын зохион байгуулалт, гүйцэтгэлд тавих шаардлагыг тогтооно.

 

 




Хайх түлхүүр үгс : Хөдөлмөр хамгааллын стандартын систем.Хөдөлмөр хамгааллын хэмжилзүйн хангалт
12.101
Стандартын тухай тайлбар :

Стандартаар ЦСО-ийн аливаа үүсгэгчтэй ажилладаг хүмүүсийн ажлын байранд байж болох ЦСО-ийн төвшин, түүнийг хянахад тавих шаардлагыг тогтооно.

 

 

Стандарт нь хэт өндөр давтамжийн бичил хавтастай  байгууламжуудын үүсгэх ЦСО, долоо хоногт нийтдээ 15 минутаас ихгүй хугацаанд үйлчлэх тохиолдлын шинжтэй ЦСО, зэвсэгт хүний цэргийн албан хаагчдын  гүйцэтгэдэг  ажилд тус тус хамаарахгүй.

 

 




Хайх түлхүүр үгс : ХӨДӨЛМӨР ХАМГААЛЛЫН СТАНДАРТЫН СИСТЕМ.Радио давтамжтай цахилгаан соронзон орон.
12.099
Стандартын тухай тайлбар :

Энэ стандарт нь бие бялдар, физиологийн онцлог, эрүүл мэндийн шаардлагад үндэслэн, эмэгтэйчүүд насанд хүрээгүй хүмүүсийг ажиллуулахыг хориглох ажлын байрны  нөхцөлийг тогтооход хамаарна.

 

 




Хайх түлхүүр үгс : ХӨДӨЛМӨР ХАМГААЛЛЫН СТАНДАРТЫН СИСТЕМ.Эмэгтэйчүүд, насанд хүрээгүй хүмүүсийг ажиллуулахыг хориглох ажлын байрны нөхцөл
12.3.006
Стандартын тухай тайлбар :

 

Энэ стандарт нь лак, будгийн материал / лак, нунтаг будаг, паалан-грунт, шпатлёнк /-ыг хэрэглэж будгийн ажил гүйцэтгэхэд  хамаарах бөгөөд эдгээр ажлын бэлтгэл хангах, гүйцэтгэх үед тавих аюулгүйн ажиллагааны ерөнхий шаардлагыг тогтоож өгнө.

 

 

Энэ стандарт нь барилга, байгууламжийг барих, засварлах үеийн будгийн ажил болон радио идэвх лак, будгийн материал хэрэглэсэн ажилд хамаарахгүй.

 

 




Хайх түлхүүр үгс : Хөдөлмөр хамгаалал. Будгийн ажил. Аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага
4968
Стандартын тухай тайлбар :

 Энэ стандарт нь аж ахуйн нийт салбарын үйлдвэрлэл,үйлчилгээний үйл ажиллагаанд

 

 

тавих аюулгүй ажиллагаа,хөдөлмөрийн эрүүл ахуйн ерөнхий шаардлагыг тогтооно

 

 




Хайх түлхүүр үгс : Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа.эрүүл ахуй. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тавих ерөнхий шаардлага
4969
Стандартын тухай тайлбар :

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалтыг сургуулийн өмнөх насны хүүхэд, бүх шатны сургуулийн суралцагчид, шинээр давтан, хоёр дахь мэргэжлээр бэлтгэгдэж байгаа болон ажил хөдөлмөр эрхэлж байгаа ажилтан, инженер, техникийн болон удирдах ажилтанд зориулж, шат шатанд нь зохион байгуулна.




Хайх түлхүүр үгс : Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм
Хуудас : « | 1 | 2 | 3 |  »